2011 оны 8-р сарын 07, Ням гариг, 13:39

Mozila Firefox - ийн тухай мөн хурдасгах арга

Нийтэлсэн AM Админ
Үнэлэх
(3 санал)
Mozila Firefox - ийн тухай мөн хурдасгах арга

Та Mozilla Firefox гэдэг Интернэт Хөтөчийг сонссоно уу? Хэрэв анх удаа сонсож байгаа бол та хөгжлөөс хоцорчихжээ.
Mozilla Firefox нь 2004 оны 11-р сарын 9-нөөс эхлэн Mozilla Корпорацаас хөгжүүлж ирсэн үнэгүй Интернэт хөтөч програм юм. Гарсан цагаасаа эхлэн хэрэглэгчдийн дуртай програмуудын нэг болжээ. Учир нь гэвэл Firefox нь үнэгүй, Вебсайтууд руу хурдан дамжуулдаг, Нууцлалт Хамгаалалт сайтай, Үзэмж дизайны өргөн сонголттой, Хайлтын системийг хөтөчдөө оруулж өгсөн, Tab Буюу Талбар нь их давуу талтай, Вэб сайтуудын сан гэх мэтчилэн олон давуу талтай.
Одоогийн байдлаар 3.0.10 гэсэн хувилбар дээрээ явж байгаа энэхүү програм нь нийт Интернэт Хөтчийн зах зээлийн 22.48%-ийг эзэлж байна. Firefox нь гарч ирснээр Internet Explorer монополи байдлаа алдаж эхэлсэн. Интернэт Эксплойрэр нь одоо хүртэл нийт зах зээлийн ихэнхийг эзэлж байна. Үүний учир нь гэвэл Internet Explorer нь Microsoft Corporation-аас гаргадаг Интернэт Хөтөч бөгөөд Windows үйлдлийн системд дагалдаж ирдэг. Ер нь ихэнх Internet Explorer ашиглаж буй хүмүүс Firefox ашиглаж үзээгүй хүмүүс байгаа юм. Хэрэв тэд Firefox-ийг ашиглаж үзвэл Internet Explorer-ийг над шиг хаяна гэдэгт би бат итгэлтэй байна.
Таныг энэхүү програмыг хэрэглүүлэхийн тулд өшөө хэдэн юм бичье.

Шагналууд:
  • 2008 онд LinuxQuestions.org -ийн гишүүдийн Шилдэг Интернэт Хөтөч
  • 2008 онд InfoWorld ийн Шилдэг Үнэгүй Програм
  • 2008 онд PC Magazine сэтгүүлийн Редакторын Сонголт (Маш том шагнал) ... 2009,2010 маш олон шагнал хүртэсэн байх юм.

Хурдасгах зарим нэг нууц аргa

Mozilla г хэрхэн хамгийн дээд хурдаар нь ажиллуулах талаар зөвлөмж бэлдлээ. Дагаад хийх юм бол хурд нь дор хаяж 2 дахин нэмэгдэх болно шүү.
1. Хаягийн мөрөн дээрээ about:config гэж бичээд ENTER дар.
2. Filter search bar буюу шүүлтүүр дээр нь network.http.pipelining гэж бич. Тэгээд дээр нь double click (хулганаа 2 дарах) хийж утгыг нь true болгож өөрчил.
3. Шүүлтүүр дээрээ network.http.pipelining.maxrequests гэж бичээд утгыг нь 8 болго.
4. Шүүлтүүр дээрээ network.http.proxy.pipelining гэж бичээд true болго.
5. Шүүлтүүр дээрээ network.dns.disableIPv6 гэж бичээд true болго.
6. about:config цонхныхоо хаана нь ч хамаагүй хулганыхаа баруун товчийг дараад new > boolean сонгоод нэрэн дээр нь content.interrupt.parsing гэж өгөөд утгыг нь true болго.
7. Мөн new > integer сонгоод нэрийг нь content.max.tokenizing.time гэж өгөөд утгыг нь 2250000 болго.
8. Мөн new > integer сонгоод нэрийг нь content.notify.interval гэж өгөөд утгыг нь 750000 болго.
9. Мөн new > boolean сонгоод нэрийг нь content.notify.ontimer гэж өгөөд утгыг нь true болго.
10. Мөн new > integer сонгоод нэрийг нь content.notify.backoffcount гэж өгөөд утгыг нь 5 болго.
11. Мөн new > integer сонгоод нэрийг нь content.switch.threshold гэж өгөөд утгыг нь 750000 болго.
12. Мөн new > integer сонгоод нэрийг нь nglayout.initialpaint.delay гэж өгөөд утгыг нь 0 болго. За ингээ л болоо. Илүү хурдан Firefox той болсонд баяр хүргэе.

AM Админ

AM Админ

Бидний тухай

AmericanMongols.com вэбсайт нь Америкийн Нэгдсэн Улс болон Канадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг хооронд нь холбох чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд зориулагдан хийгдсэн онлайн портал систем юм.

Манай үйлчилгээ

Бид хууль эрхзүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн та манай худалдааны булангаар дамжуулан Монгол болон АНУ-д худалдаа эрхлэх боломжтой. Шаардлагатай тохиолдолд бид хамтран ажиллаж хөрөнгө оруулах бололцоотой.

Имэйл: admin@americanmongols.com

Вэбсайт: www.americanmongols.com

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player